Л.Гүндалай хууль зөрчихөө зарлав

d860457f1e5e03d8f64d22ab317fe061Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай дуу зохиогчийн зөвшөөрөлгүйгээр “Монголоороо байгаасай” хэмээх дууг дуулж, дүрсжүүлснийг санаж байгаа байх. Түүгээр ч зогсохгүй дууны үгийг өөрөө зохиосон мэтээр ойлгуулж амжив.

Богино хугацаанд олон нийтийн анхаарлыг татсан түүний клипийг элдвээр элэглэсэн эвлүүлгүүд цахим ертөнцөд олноор тархсан билээ. Л.Гүндалай сошил ертөнцөд  түгсэн эвлүүлгүүдийг  нүүр номын лайк, шэйрээр уралдуулан, мөнгөн урамшуулал олгоно гэдгээ мэдэгджээ. Гэвч энэ нь сонгуулийн хууль зөрчсөн үйлдэл гэдгийг мань хашир мэдэж байгаа болов уу?

Сонгуулийн тухай хуулийн 70.1 заалтад Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

70.1.1.мөнгө, эд зүйл тараах;
70.1.2.бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах;
70.1.3.аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх,
70.1.4.нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх гэсэн заалтууд бий.

Тэгэхээр Л.Гүндалай дүрс эвлүүлэг хийэсн хүмүүсийн дунд уралдаан тэмцээн зарлаж, мөнгөн урамшуулал олгох гэж байгаа үйлдэл нь сонгуулийн хуулийн “мөнгө эд зүйл тараах”, “уралдаан тэмцээн зохион байгуулах”-ыг хориглосон хоёр заалтыг зөрчих гэж байгаа юм.

51eaed17ff2865aa759db8aa07a33949

эх сурвалж: time.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …