Гурван хүний аминд хүрсэн ноцтой хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

292dac8bfdda157cgreat Өнгөрсөн жилийн наадмаар онц ноцтой нэгэн  хэрэг гарч байсан. Тодруулбал, Төв аймгийн Сэргэлэн суманд гурван хүний аминд хүрсэн байдаг.  Тус сумын I багийн нутаг дэвсгэр болох “Хөндлөн” гэх газар хүний цогцос байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад  долдугаар сарын 11-ны өдөр манай байгууллагад ирсэн. Энэ мэдээллийн дагуу хэргийн газар шуурхай ажиллахад 57 настай Л, 11 настай Б нарыг буудаж, 53 настай Н-ийг хутгалж хөнөөсөн хэрэг гарсан байв.
Уг хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй 32 настай Б гэгч үйлдсэн байдаг.  Гэмт этгээд хэргийн газраас буу, автомашин хулгайлсан гэх мэдээлэл тухайн үед хэвлэл мэдээллээр гарч байсан.
Тэгвэл энэ хэрэг шүүхэд шилжсэн эсэх асуудлаар Төв аймгийн цагдаагийн хэлтсээс тодруулахад “Уг хэргийг эрүүгийн төлөөлөгч шуурхай ажиллаж нийслэл хотоос барьсан. Хэрэг хийсэн өдрөө айлын үхэр, машин зэргийг авч яваад машиныг нь мөргөлдүүлж, харин үхрийг нь Налайх дүүрэгт зарж борлуулсан байсан. Үхэр зарсан мөнгөөрөө архидан согтуурсан уг этгээдийг маш шуурхай илрүүлж байсан. Уг хэрэгт яллах дүгнэлт үйлдэлж холбогдох газар луу нь шилжүүлсэн” гэлээ.

эх сурвалж: 24tsag.mn

Санал болгох мэдээ

Парламентын хяналт, шалгалтын хүчтэй тогтолцоо бүрдсэнийг УИХ-ын дарга онцолж байна

УИХ-ын 8 дахь удаагийн намрын “отгон” чуулган өндөрлөлөө. Энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад 6 …