Дуучин Daisy дуучин М.Наратай барьцав

10556238_819872601400463_2590851606427057715_nДөрвөн ч охины ээж болоод хувийн уран бүтээлээ хойш тавьсан дуучин Daisy өдгөө хөгжмийн аранжировшик хийж буй нөхрийнхөө ажилд туслах болсон. Хэлье гэснээ хэнээс ч нуулгүй хэлчихдэг дуучин бүсгүйн шударга зан зарим үед тун ч “хурц” байдлаар илэрдэг. Саяхан л гэхэд тэрбээр үзмэрч Б.Сарандаваатай “дайн” зарлаж, хандивын тоглолтыг нь хэрхэн сүйтгэсэн тухай ярьж явсан.

Тэгвэл дэггүй бүсгүй маань өмнө нь чамгүй голж байсан дуучин М.Нарагаа дахиад л голсон бололтой. Нэлээд хэдэн жилийн өмнө тэрбээр “Дурлал юу хүснэ вэ” дуугаа М.Нарад дуулуулахаар өгсөн ч цаадах нь олигтой дуулж чадаагүй тул арга буюу өөрөө дуулсан тухайгаа ярьсан байдаг. Харин одоо түүнийг улс төрд хөл тавих хүсэлтэй байгаагаа илэрхийлэхэд нь ихэд эгдүүцэж, өөрийгөө ч бас тэрнээс дутахааргүй улстөрч болно гэдгийг илэрхийлээд авчээ.

12742303_1650725611859812_6037488970018895643_n

Энэ тухайгаа “Би ер нь сонгуульд дэвшихээр шийдлээ. Заавал СӨХ-ны дарга хийж байсан байх алба байна уу. Надад хүн чанар, амьдралын ухаан байна, өөр юу ч байхгүй. Гэхдээ би candy crash тоглож онигоотохгүй. Угаасаа дуучин болохоор дуулж муулж доошоо орохгүй. Машин тэргээрээ гайхуулж тэнэгтэхгүй. Зүгээр л чин сэтгэлээсээ байх тийм юм, юм үзсэн л толгой… Юмахнаар юм хийчихнэ. Нам бус, хэний ч хармаанд орохгүй, шударга л хусна. Шударга бус хүмүүстэй алалцана, яадаг юм үхсэн.Сонин нөхдүүд дэвших гээд байхад би ч гэсэн үзээд алдана аа, яадаг юм хог” хэмээн бичжээ.

Санал болгох мэдээ

УЛСТӨРЧДИЙН “ТАРХИ УГААХ” НУУЦ ҮГИЙН “ТОЛЬ”

Монголын улстөрчид биднийг нүдэнд үзэгдэх үнэнд дургуй гэдгийг мэднэ. Үнэнийг нүдэнд нь ил барьж болохгүй. …