“Эхнэрийн эзгүйд” УСК үзэгчдийг байлдан дагуулж байна

3s6jovlp7ir8igdmoq926ca3veЭнэ сарын 19-ны өдөр нээлтээ хийсэн “Крон” энтертайнмент “Ногоон фильм” продакшны хамтын бүтээл Гэр бүл, хайр дурлал, нөхөрлөлийн үнэ цэнийг өгүүлэх “Эхнэрийн эзгүйд” инээдмийн уран сайхны кино үзэгчдийг байлдан дагуулж эхлээд байна. Киног хүлээн авч үзсэн үзэгчдийн сэтгэгдэл ч мөн өндөр байгаа юм.

Тус киноны зохиолыг зохиолч А.Баярсайхан бичиж, найруулагчаар Г.Содбилэг ажиллаж Гол дүрүүдэд жүжигчин Д.Хосбаяр, С.Баасанжаргал, Д.Энхбат нар тогложээ. Бүх насныханд зориулсан тус бүтээлийг Монгол Улсын Ардын жүжигчин Б.Мөнхдорж багшийн үе үеийн шавь нар хамтран бүтээж буйгаа онцлогтой аж.

Багаасаа нөхөрлөсөн гурван найзыг өглөө сэрэхэд нь хачирхалтай гэмээр бас аймшигтай ч байж болох нэгэн бэлэг угтаж буйгаар киноны үйл явдал өрнөх юм. Мэдээж цаашид ямар адал явдал, хөгжилтэй хөгжөөнтэй басхүү ухаарал хайрласан үйл явдал өрнөхийг киноноос шимтэн үзээрэй. “Эхнэрийн эзгүйд” уран сайхны кино бүх кино театруудаар гарч байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Хүрээ хөг” нийслэлчүүдийн сэтгэлийг хөглөлөө

Дөрвөн уулынхаа дунд ажиллаж, амьдарч буй нийслэлчүүдийнхээ ажил үйлс, амьдрал ахуйг шашны ном хуран даатгах, …