
Гужарат мужийн Мехсана аймагт 2000 орчим хүн амтай Сураж гэдэг тосгон бий. Тус тосгонд энэ сараас эхлэн ганц бие охид бүсгүйчүүдийг гар утас барихыг нь хориглосон байна. Тосгоны захирагч Девши Ванкар гэгч хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хүнтэй гэрлээгүй охид бүсгүйчүүд гар утас барих нь согтууруулах ундаатай адил нийгэмд хор хөнөөл учруулна гэж тосгоны тэргүүлэгчид үзсэн” гэж ярьсан байна. Мөн гар утас барьсанаар охидууд хичээл ном, гэрийн ажлаа хийхээ болино гэж хэлжээ.
Тун удахгүй сургуулийн насны охидуудад ч гэсэн гар утсыг хориглох гэнэ. Хэрвээ энэхүү шийдвэрийг эс тоож, гар утас ашигласан тохиолдолд 2100 рупигийн торгуулийг ногдуулах юм байна. Түүнчлэн, үнэн зөв мэдээлэл өгсөн хүнийг 200 рупигээр шагнах аж.
Эх сурвалж: www.mminfo.mn