БНХАУ-д зика вирусын шинэ тохиолдол бүртгэгдсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Ийнхүү тус улсад зика вирусын гурав дахь тохиолдол бүртгэгдсэн байна.
Халдвар авсан өвчтөн эрэгтэй бөгөөд тэрбээр Номхон далайн Фижи болон Самоа арлаар аялаад энэ амралтын өдөр эх орондоо ирсэн байна. Шинжилгээгээр залуу зикагийн халдвар авсан нь тогтоогджээ.
Залуу хэлэхдээ “Би энэ сарын 18-нд Самоа аралд байхдаа шумууланд хазуулсан. Эхний өдөр биеийн байдал хэвийн байсан. Хоёр дахь биеэр улаан зүйл туурахаас гадна өндөр халуурсан” гэсэн байна.
Энэ сарын 9-нд тус улсад зика вирусын анхны тохиолдол, 14-нд хоёр дахь нь бүртгэгдсэн юм. Халдвар авсан иргэд Венеусэл улсад байхдаа зика вирусын халдвар авсан нь тогтоогджээ.
эх сурвалж: shuud.mn