Гэхдээ хамгийн аюултай нь вирусын халдвар авсан хүмүүсийн ихэнх нь жирэмсэн эмэгтэйчүүд байгаа нь эмч мэргэжилтнүүдийг түгшээж байгаа аж. Тиймээс Өвчнийг хянаж, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр Зика вирусын тархалт өндөртэй байгаа төв өмнөд америк, карибын тэнгисийн орнуудад аялах үедээ бэлгийн харилцаанд орохгүй байх, хэрэв орсон тохиолдолд бэлгэвч хэрэглэхийг уриаллаа.
Бразилд Зика вирусээр үүсгэгддэг толгой жижигрэх өвчтэй нярай хүүхдийн тоо эрс нэмэгдэж байгаа юм. Учир нь жирэмсэн эмэгтэй зика вирусын халдвар авснаар уг вирус урагт халдварлаж, толгой жижигрэх өвчтэй хүүхдийн тоо нэмэгдэх хандлагатай болж ирсэн байна.
Эх сурвалж: www.mminfo.mn