М.Зоригт гишүүнийг намынхан гишүүд нь “хөөжээ”

Өчигдөр 17 цагт УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригт Дорнод аймгийн Ардчилсан намынхаа гишүүдтэй уулзахаар намынхаа байранд хурал зарласан гэнэ. Гэвч хурал биш эсэргүүцэлтэй нүүр тулсан гэж эх сурвалж мэдээллээ. Эрхэм гишүүнийг хаалгаар яваад ортол аймгийн ардчилсан намын дарга Д.Цэрэнчимэг нэгэн гэнэтийн бэлэг барьсан байна. Чухам түүний барьсан гэнэтийн сюрприз гэвэл жирийн олон гишүүд дэмжигчидтэйгээ нийлэн түүнийг хаалгаар хөөгөөд гаргасан гэх. Харин М.Зоригт энэ тухай өөрийн фэйсбүүк хуудаснаа “Намын байранд багтахгүй их гүшүүд ирлээ” хэмээн бичсэн байх юм. Түүнчлэн “Хамгийн сүүлд сандал ширээгээ янзлаад, телевизэд ярилцлага өгөөд л гарсан даа. Хөөсөн юм байхгүй” гэж М.Зоригт өөрийн фэйсбүүктэй бичсэн байна.

Гэтэл жирийн гишүүд нь хөөгдөж гарсан талаар бичицгээж байна. Хэн нь үнэн ярьж байгааг таашгүй. Эрхэм гишүүн Дорнод аймгаас нэр дэвших талаараа ил тод зарлаад байгаа билээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …