“Мөнхийн реп”-ийн Батук Хонконгт саатуулагджээ

мөхийн оеп

 

 

 

 

 

 

 

 

“Зөөлөн гуниг”, “Мөнхийн ус” зэрэг олон сайхан дуугаараа нэгэн цагт залуусыг байлдан дагуулж байсан “Мөнхийн рэп” хамтлагийн дуучин БатукХонконгт саатуулагджээ. Тэрбээр уран бүтээлийнхээ хажуугаар “Теди” төвд гар утасны наймаа эрхэлдэг аж. Тэгвэл саяхан бараагаа татахаар Хонконг руу яваад тэндээ саатуулагдсан аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр “Аpple” компаниас худалдан авалт хийхдээ хулгайн карт ашиглан гүйлгээ хийж байгаад баригджээ. Хонконгийн цагдаа нарт өгсөн мэдүүлэгтээ “Найзынхаа өгсөн картыг ашигласан. Хулгайнх гэдгийг нь мэдээгүй” хэмээн тайлбарлажээ. Хэрэг одоогоор мөрдөн байцаалтын шатанд байгаа бөгөөд түүнд холбогдох хэргийн шүүх хурал ирэх дөрөвдүгээр сарын 3-ны өдөр болох аж.

Санал болгох мэдээ

Наоми Кэмпбелл “CFDA Icon” шагнал хүртэнэ

Хар ирвэс хочит Английн загвар өмсөгч, супермодель, 48 настай Наоми Кэмпбелл загварын түүхэнд хувьсал хийсэн …