Хутгалуулсан хохирогчдын нэг нь нас баржээ

7uupiibi8kt28mna4a48vk0fojӨвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх баян Өлзийт овоо гэдэг газарт эмэгтэйчүүдийг олон удаа хутгалж танхайраад зугтаасан онц ноцтой хэрэг энэ сарын 21-нд гарсан талаар бид мэдээлсэн.

Тэгвэл харамсалтай нь 32 настай эрэгтэй Э нь өнгөрсөн шөнө мэс засалд орох үедээ нас баржээ.

Хэргийг эргэн сануулахад, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх баян Өлзийт овоо гэдэг газарт орших суух 46 настай эрэгтэй Б нь тус сумын харьяат 34 настай эмэгтэй А-г хүчиндэхийг завдаж, цээжинд нь нэг удаа, мөн 45 настай С-ийг гар болон гуянд нь нэг удаа, 57 настай эмэгтэй Ц-г хэвлийд 1 удаа, 32 настай эрэгтэй Э-гийн цээжинд нь 4, ар нуруунд нь 1 хутгалж, мөн сүхээр хоёр удаа цохиж хүнд гэмтэл учруулан танхайраад зугтсан  хэрэг гарсан юм. Уг хэргийг тус аймгийн хэлтсийн дарга, д/х Б.Очирдоржийн ахалсан бүрэлдэхүүн шуурхай илрүүлэн яг одоо шалгаж байна. Гэмтэл авсан хохирогчдод яаралтай тусламж үзүүлж, ГССҮТ-д авч ирсэн байгаа юм.

Сэжигтэн этгээд нь өс хонзонгийн сэдэлээр энэхүү хэргийг үйлдсэн байж магадгүй гэдгийг эх сурвалж мэдээлж байгаа юм. Уг хэргийг Өвөрхангай аймгийн Бүрд суманд 1970 онд төрсөн 46 настай, боловсрол мэргэжилгүй, оршин суух тодорхой хаяггүй Б гэгч үйлджээ. Тэрбээр малчин Э-ийнд туслах малчнаар ажилладаг байсан аж.

Эл хэргийг үйлдсэн Б гэгч өмнө нь онц ноцтой гэмт хэрэг үйлдэж, чанга дэглэмтэй хорих ангид 15 жилийн хорих ял эдэлсэн байсан байна. Тэрбээр энэ хугацаандаа мөн л хоёр хүнийг зэвсгийн чанартай зүйл ашиглан гэмтээж, ялаа нэмүүлж байжээ.

эх сурвалж: 24tsag.mn

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …