УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Индонезийн парламентын бүлгийн дарга О.Баасанхүү өнөөдөр манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Индонез Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Хутомо Сартоног хүлээн авч уулзав.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү уулзалтын эхэнд Монгол Улс Бүгд Найрамдах Индонез Улстай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож байгааг тэмдэглээд парламент хоорондын хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэх түүхэн үүрэг бидэнд байна гэлээ.
Бүгд Найрамдах Индонез Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Индонез-Монголын парламентын бүлгийн гишүүн Хутомо Сартоно найрсаг дотноор хүлээн авч буйд талархаж буйгаа илэрхийлээд цаашид хоёр орны болоод парламент хоорондын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх талаар ажиллах болно гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.
Бүгд Найрамдах Индонез Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн Монгол Улсад хийж буй энэхүү албан ёсны айлчлалын үеэр УИХ, Бүгд Найрамдах Индонез Улсын Төлөөлөгчдийн танхим хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан байна.