Увс аймагт 4,1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Өчигдөр орой 23 цагийн үед Увс аймгийн Улаангом орчимд хүчтэй газар хөдлөлт болсон талаар нутгийн иргэд мэдээлсэн байна. Иргэдийн мэдээлснээр нэлээд хүчтэй доргилт мэдрэгджээ.жвё

Ялангуяа орон сууцанд амьдардаг иргэдэд илүүтэй мэдрэгдсэн гэх бөгөөд гэрийнх нь тавилганы хаалга онгойж, унтаж байсан ор хүртэл байрнаасаа хөдөлсөн талаар фэйсбүүк хуудсаараа дамжуулан бичсэн байна.

Онцгой байдлын газрын мэдээлснээр Увс аймагт орон нутгийн цагаар 23 цаг 32 минут 22 секундад Тариалан сумаас баруун хойд зүгт 13 км-ийн зайд 4.11 магнитудын газар хөдлөлт болсон байна.

Эх сурвалжийн мэдээлснээр Ховд аймагт мөн бага хэмжээний газар хөдлөлт мэдрэгджээ.

Санал болгох мэдээ

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан  өнөөдөр /2026.06.22/ болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …