Нүд ба компьютер

eyes-and-computer
 Орчин үед хараанд  муу нөлөө үзүүлдэг хүчин зүйл гарч ирсэн нь компьютер юм. 1998 онд Америкын анагаах ухааны оптометристууд буюу харааны чадвар шалгагч нарын холбооноос Компьютерийн Харааны Хам шинж (Computer Vision Syndrome, CVS) гэсэн шинэ нэр томъёог гаргаж ирсэн юм. CVS нь компьютерийн дэлгэц ширтэн олон цагаар суудаг хүмүүст илэрдэг харааны онцлог гажиг аж.
Шинж тэмдэг
CVS-ийн шинж тэмдгүүдийг хоёр хэсэгт хувааж болно.
Нэгдүгээр хэсэгт нь  хараа муудахтай холбоотой “харааны” шинж тэмдэг. Хоёрт нь нүдэнд эвгүй мэдрэмж төрүүлдэг “нүдний” шинж тэмдгүүд орно.
“Харааны” шинж тэмдгүүд:
Хараа муудах
Хараагаа холынхоос ойрынх, эсвэл ойрынхоос холынх болгон шилжүүлэн тогтооход шаардлагатай хугацаа удаашрах. Үүнийг аккомодаци алдагдах ч гэдэг.
Юм давхардаж харагдах.
Унших үед нүд хурдан ядрах.
Эдгээрээс гадна CVS-ийн үед Мак-Калахын харааны эффект гэгч үүүсдэг. Энэ үед хараагаа дэлгэцнээс шилжүүлэн хар, эсвэл цагаан зүйл дээр тусгахад тэр зүйл нь дэлгэцэн дээр хамгийн тод харагдаж байсан өнгөтэй болж харагддаг.
“Нүдний”  шинж тэмдгүүд:
Нүд хорсох
Зовхин дор “элс” ороод нухаж байх мэт санагдах
Нүдний ухархай, духны орчим өвдөх
Нүдээ хөдөлгөхөд өвдөх
Нүд улайх.
Компьютер байнга ашигладаг хүмүүсийн дийлэнх нь 4 цаг тасралтгүй ажилласны дараа  зовиурлаж эхлэдэг бол 6 цагийн дараа бүгд ямар нэг байдлаар таагүйтэж эхэлдэг.
Дэлгэцэн дээрхийг унших нь хараанд харьцангуй бага ачаалал үзүүлдэг бол мэдээлэл оруулах нь илүү хүнд ачаалал өгдөг.  Харин компьютер график, чатлах нь нүдэнд хамгийн их ачаалал өгдөг юм байна.
Шалтгаан
Компьютерийн дэлгэцэн дээр гарч байгаа дүрс нь бодит зүйлсээс эрс ялгаатай болохоор хүний нүд тэдгээрийг таньж, эрчимтэй ажиллахад дасаагүйд хэргийн гол нь байгаа гэж үздэг. Үүний дээр нүднээс дэлгэц хүртлэх зайг буруу сонгосон, өнгөний зохицол алдаатай, хараагаа ойр ойрохон гар, цаас руу шилжүүлэн ажиллах зэрэг нь нэмэгдвэл нүдэнд бүүр ч муу нөлөө үзүүлдэг. Гэхдээ компьютер нь нүдэнд ямар нэг гэмтэл учруулдаггүй бөгөөд ойр харааг муутгаж, муу байсныг нь бүр муу болгодог өөр ямар нэг нөлөө үзүүлдэггүй гэдгийг эмч нар тогтоосон байдгийг хэлэх хэрэгтэй.
Арга хэмжээ
Эмч нар компьютертэй ажиллах цагийг хязгаарлах, мониторыг зөв байрлуулан, ажлын явцад хараагаа хэсэг хугацаанд дэлгэцнээс өөр зүйлд шижлүүлэн нүдээ амрааж байхыг зөвлөдөг.
Компьютерийн нүдний шил
Тусгай компьютерийн нүдний шил нь нүдийг хамгаалах маш сайн хэрэглэл юм. Хараа, нүдийг компьютерийн ард ажиллахад хамгаалах зориулалттай олон төрлийн нүдний шил худалдаанд гарсан байдаг.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …