Монгол Улсын Засгийн газрын 12 дугаар хуралдаан өнөөдөр 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар 21 асуудал хэлэлцэхээр товложээ. Тухайлбал, Монгол Улсад зохион байгуулах олон улсын арга хэмжээний төлөвлөгөө батлах, Үл хөдлөх хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Бүтээгдэхүүн хуваах гэрээг шинэчлэн байгуулах, Засгийн газрын 2010 оны 97 дугаар тогтоолоор баталсан “Халх гол төсөл”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын тухай хэлэлцэхээр болжээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагийн санаачлан боловсруулсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн болон Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндоржийн санаачлан боловсруулсан Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийг хэлэлцэх юм байна.
Түлхүүр үгулс төр
Санал болгох мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Дэвид Камерон бараалхав
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард …