Солонгосын шоу бизнесийн нууц

32   Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгосын дуу хөгжмийн урсгал, стил имидж хандлага нь Азийн хөгжмийн  өнгө төрхийг чиглүүлэх болсон. Ийнхүү Солонгосын хүчтэй хөгжиж буй шоу бизнесын хөгжил Азийг байлдан дагуулсан хэвээр.

Жилийн өмнө Өмнөд Солонгосын рэппер PSY “Ганнам стайл” дууны шинэ стилээрээ Азиас халин гарч дэлхийг байлдан дагуулсан. Түүний амжилтын нууц нь цөөн үгийг давталттайгаар дуулсан ийм дуу нь хүнд хүрэх нь амархан байдаг учир богино хугацаанд өндөр амжилтанд хүрч чадсан хэмээн урлаг судлаачид дүгнэжээ. Түүгээр ч зогсохгүй энэ дууг хит болсны дараа дэлхий нийт Солонгосын шоу бизнесын менежментийг өндрөөр үнэлэх болсон.

33

Мөн Солонгосын “Оддын хаан” нэртэй сонин содон аяъяастнуудыг уриж залан оролцуулдаг нэвтрүүлэг ихээхэн сурталчилгаа болж өгдөг байна. Хамгийн чухал нь шоу бизнесийн менежментийг хийхдээ асар удаан хугацааны судалгааны төлөвлөгөөний үндсэн дээр хийдэг нь тэднийг илүү амжилтанд хүргэдэг гэж Өмнөд Солонгосын томоохон энтертайнмэнтуудын нэг S.M. Entertainmentын захирал И Со Ман  хэлжээ.

Солонгосын Т-ара, Big Bang, B2ST, SHINee, SISTAR, Super junior зэрэг хамтлагууд нь Японд их алдартай бөгөөд үнэнч фенүүддээ зориулан Япон хэл дээр дууны үгээ хөрвүүлэн дуулж баярлуулдаг гэнэ.

34

О.Наранцацрал

Ugluu.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …