03 сарын 08-нд 1000 Ээж чуулна

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Мянган ээж” чуулга уулзалт 10 дахь удаагаа энэ сарын 8-ны өдөр Төрийн ордонд болох гэж байна. Энэхүү уулзалтыг “Одонтой ээжүүдэд тэтгэлэг олгох хууль”-ийн төслийг санаачилсан, УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяагийн удирддаг “Алдарт Эхийн Одонт Ээжүүдийн холбоо”- ноос зохион байгуулдаг юм. “1000 ээжийн чуулга уулзалт” нь Ерөнхийлөгчийн ивээл дор болдог бөгөөд чуулганд эх орныхоо өнцөг булан бүрт суугаа мянган ээж оролцдогоороо онцлогтой.

Чуулганаар нийгэмд тулгамдсан ямар асуудлууд байна гэдгийг хэлэлцэн ярилцаж, ээжүүд санал бодлоо солилцон, асуудал дэвшүүлж, уриалга гаргадаг уламжлалтай.

Эх сурвалж: Алдарт Эхийн Одонт Ээжүүдийн холбоо

Санал болгох мэдээ

УИХ дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга, гишүүд БНАУ-ын Үндэсний зөвлөлийн гишүүн Маркус Хофертой уулзав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга Н.Батсүмбэрэл, Монгол Улсын …