“Монгол тэмээ-999” уралдаан, тэмээчдийн зөвлөгөөн эхэллээ

12834680_1149951365024492_2078512042_nХүнс, Хөдөө аж ахуйн яам, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран “Монгол тэмээ-999” уралдаан, тэмээчдийн зөвлөгөөнийг Даланзадгад хотноо энэ өдрүүдэд /2016.03.06-03.07/ зохион байгуулж байна. Дэлхийд хоёр бөхт тэмээгээрээ гоёж,  Гиннест бүртгүүлэх  “Монгол тэмээ-999” арга хэмжээнд Улсын их хурлын дарга З.Энхболд, Хүнс, Хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Улсын их хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын төрийн түшээ эрхмүүд оролцож байна.12782297_1149951491691146_533934204_n

Нээлтийн арга хэмжээнд  ХХАА-н сайд Р.Бурмаа, УИХ гишүүн Д.Бат-Эрдэнэ болон Өмнөговь аймгийн удирдлагууд оролцлоо. Их говийн тэмээчдийн наадамд Өмнөговь, Говьсүмбэр, Увс, Дорнод, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Говь-Алтай, Төв аймгаас 1200 гаруй  хурдан тэмээтэй тэмээчид хүрэлцэн иржээ. Нээлтийн арга хэмжээний дараа  “Сайхан хос” шалгаруулах тэмцээн болж 1-р байранд Өмнөговь аймгийн Цогт-овоо сумын хос, 2-р байранд Мандал-овоо сумын хос, 3-р байранд Ханхонгор сумын хос тус тус шалгарлаа10151602_1149951501691145_1862953504_n

Газар газрын сайхан тэмээтэй сайхан хос, шилмэл ингэ буур, хурдан тэмээ цугларсан хэн бүхний сэтгэл тэнийсэн “Монгол тэмээ-999” арга хэмжээ “Тэмээчдийн зөвлөгөөн”-өөр үргэлжилж байна.

ХХАА-н сайд Р.Бурмаа “Тэмээчдийн зөвлөгөөн—д оролцогчдод хандан хэлсэн үгэндээ “Дэлхийн хоёр бөхт тэмээний удмын гол цөм нь монгол үүлдрийн тэмээ тул манай төр, тэмээ судлаач эрдэмтэд, малчид тэмээнийхээ генефондыг хамгаалж, тоо толгойг нь өсгөхөөр ажиллаж байна. Өнгөрсөн 2015 онд Өмнөговь аймагт үржүүлж байгаа “Ханын хэцийн хүрэн”, Говь-Алтай аймагт үржүүлж байгаа “Төхөм тунгалагийн хүрэн” омгийн тэмээг тус тус үүлдрээр баталлаа” хэмээн онцолсон юм.12804416_1149951515024477_610217727_n12833338_1149951511691144_1534897793_n

Мөн энэ зөвлөгөөнөөр Хөдөө аж ахуйн салбарын асуудлуудыг хэлэлцэхийн зэрэгцээ мал сүргээ өсгөн үржүүлж, монгол улсын үнэт баялагийг нэмэгдүүлж байгаа зарим малчдаа шагнаж урамшууллаа.

Г.Хишиг

ХХААЯ

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …