Энэ оны 1 сард Итали улсад сурдаг 21 настай, нэгэн Монгол оюутан Ром-Истанбул-Инчеоноор дамжин эх орондоо ирэх замдаа Солонгос улсад хууль бусаар нэвтэрч найз бүсгүйтэйгээ уулзсан билээ.
Тэрээр Инчеон дахь Олон улсын нисэх онгоцны буудлын дөрвөн давхрын дамжин өнгөрөх танхимын таван метрийн өндөрт байрлах агааржуулалтын хоолойн төмөр хамгаалалтыг эвдэж, түүгээр зугтаж найз охин дээрээ очсон бөгөөд нийтийн байранд найз охинтойгоо байхад нь цагдаагийн ажилтнууд баривчилсан юм.
Хайрынхаа төлөө хил зөрчсөн сайн эрд БНСУ-ын нисэх онгоцны буудлын хүлээлгийн танхимаас хууль бусаар Солонгос улсад нэвтэрсэн хэргээр хариуцлага хүлээлгэн, торгууль ногдуулж байсан юм.
М.Сониуч.ugluu.mn