Дархан-Уул аймгийн химийн гүнзгийрүүлсэн сургалттай 9 дүгээр сургуулийн 40 жилийн ойн нэрэмжит “БАЙГАЛИЙН УХААНЫ НЭГДМЭЛ ОЛИМПИАД” энэ сарын 5-нд амжилттай болов. Олимпиадад манай аймгаас гадна Улаанбаатар хот, Сэлэнгэ, Зүүнхараа, Орхон аймгуудаас нийт 500 гаруй сурагчид ирж оролцон хими, физик, биологийн хичээлээр мэдлэг чадвараа сорилоо.
Олимпиадын 1 дүгээр байранд нэг, 2 дугаар байранд хоёр, 3 дугаар байранд гурван сурагчийг тус бүр шалгаруулж медаль өргөмжлөлөө гардуулсан юм.
10-р анги
1. Р.Төгсбаяр /УБ 65-р сургууль/ алтан медаль
2. Э.Өнө-Ундрах /Монгол-Оюу/ мөнгөн медаль
2. Э.Түвшинзаяа /15-р сургууль/ мөнгөн медаль
3. Д.Сүхбат /ОИЦ/ хүрэл медаль
3. Б.Эрдэнэболд /ХААИС лицей/ хүрэл медаль
3. Ж.Жамьянпүрэв /Орхон аймаг 8-р сургууль/ хүрэл медаль
11-р анги:
1. Б.Амин-эрдэнэ/9-р сургууль/ алтан медаль
2. Ж.Тэмүүлэн/Дархан-Эмпати/ мөнгөн медаль
2. Г.Номин-эрдэнэ/Дархан-Эмпати/ мөнгөн медаль
3. Б.Орхон /Дархан-Эмпати/ хүрэл медаль
3.О.Номин /ОИЦ/ хүрэл медаль
3. П.Бишрэлт /Орхон аймаг 8-р сургууль / хүрэл медаль
12-р анги:
1. Г.Ариун-Ундрал /9-р сургууль/ алтан медаль
2. Б.Чулуунбилэг/Сэлэнгэ-ЗХ/ мөнгөн медаль
2. М.Батбаяр/Од цогцолбор/ мөнгөн медаль
3. Э.Энхжин /19-р сургууль/ хүрэл медаль
3. О.Ганбат /9-р сургууль/ хүрэл медаль
3. Ч.Пүрэвдорж /15-р сургууль/ хүрэл медаль
Багийн дүнгээр:
1-р байр ОИЦ
2-р байр 9-р сургууль
3-р байр 15-р сургууль, 19-р сургууль шалгарч өргөмжлөлөөр тус тус шагнагдлаа.
Дархан-Уул аймгийн химийн гүнзгийрүүлсэн сургалттай 9 дүгээр сургууль 40 жилийн ойгоо угтан зохион байгуулж байгаа энэхүү олимпиадыг тус сургуулийн 1993 оны 10в ангийн төгсөгчид нь ивээн тэтгэжээ.
Эх сурвалж: darkhan.gov.mn