Л.Гансүх нарыг шүүх хурал ирэх лхагва гаригт болно

f251bf5671c13babbig

Засгийн газраас 2012 онд хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр Л.Гансүхэд шүүхээс 4.6 жилийн хорих ял оноосон.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс гаргасан дээрх шийдвэрийг яллагдагч талаас эсэргүүцэн Улсын Дээд шүүхэд хандсан юм.

Шүүх хурлыг хоёрдугаар сарын 25-ны дотор товлох ёстой байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас 14 хоног хойшлуулжээ. Тэгвэл уг хугацаа гуравдугаар сарын 10-нд дууссан бөгөөд Улсын Дээд шүүх хуралдааны тов зарлах хугацааг дахин 14 хоногоор сунгасан билээ. Албаны эх сурвалжийн мэдээгээр Л.Гансүхийн шүүх хурал энэ сарын 23-ны 09.00 цагт болох тов нь гарчээ.

О.Сайхан

Санал болгох мэдээ

Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “Сэлбэ хорин …