Ингээд би “Good Neighbors Mongolia” байгууллага дээр ирэв.
1991 онд Солонгос улсад байгуулагдсан , төрөөсөө санхүүждэг энэ байгууллагын салбарын ажил хүмүүнлэг гэр бүл нийгмийн эмзэг бүлгийг чадавхжуулах мэдээлэл түгээх ажил хийдэг юм байна. Мөн хэд хэдэн дүүрэгт болон сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг гэнэ. Нэг жилдээ тэрбумын хөрөнгө оруулалт Монгол улсын нийгэмд хандан хийдэг гэнэ.
Бид илэн далангүй ярилцаж эрх зүйн актуудыг харлаа.
1.Брошурт Мүүнийхний түлхүүр үг болох ариун нэгдмэл байдал, ариун хайр гэх үгс байхгүй байлаа.
2.жинхэнэ эцэг эх гэсэн далд санаа агуулга алга.
3.Албан ёсоор ажиллаж буй. 120 хүний нийгмийн даатгалыг төлдөг юм байна. Мүүнийхэн төлдөггүй.
Ингээд иргэн Цэрэндолгор “Good neighbors Mongolia” -г Мүүнийх гэж хардсан нь үндэслэлгүй хэмээн зарлаж байна. Миний хийсэн жагсаалтаас 3 байгууллага таньд тайлбар тавъя, манайх Мүүнийх биш гэж сануулга өгсөн ба би уулзахад бэлэн байгаа.
Ямартаа ч Монгол улсад үйл ажиллагаа явуулах Төрийн Бус Байгууллагууд түмний итгэлийг алдахгүй байх давхар үүргээ илүү ухамсарлах нь.
Хэлэлцүүлэгт суусан нэг бүсгүй бухимдангуй та бид нарыг ингэж хэлж болохгүй гэлээ.
Хариуд нь Цэрэн гэгч хүн шүгэл үлээгч. Гэтэл ярьсан бүхнээ нотлох баталгаажуулахын тулд мөрдөгч болж байна. Мөрдөнө гэдэг мэргэжил. Би сүүлийн нэг сар бүтэн хойртой хоноогүй ба нийгмээс ирэх дарамт надад маш их байгаа учраас Цэрэн гэгч хүний оронд өөрсдийгөө тавьж үзэхийг хүсье гэж хэллээ.
Дашрамд хэлэхэд ижил нэртэй 2 байгууллага манайд байдаг юм байна.
Энэ байгууллагыг Мүүний сэжигтэн байгууллагуудын жагсаалтаас хасахын тулд миний постыг түгээхийг хүсье.
2016.03.15
Цэрэнгээс