7bb4e2008247b888big

Сонгуульд яавал би гарах вэ гэдгээ бодоод хуулиа өөрчлөөд байх шаардлагагүй. Харин одоо байгаа хуульдаа нийцүүлээд юуг хийсэн, юу хийх гэж байгаагаа ярь л даа. Таны хийсэн болон хийх ажлыг дэнсэлж байж сонгоно уу гэхээс та компанийн захирал байна уу гэдэг нь хэнд ч хамаагүй.

1000 хүнд нэг нэг сая төгрөг өгөөд Их хурлын гишүүн болсон хүн манай 76 дотор байж л  байна. 83 тэрбумтай хүн нэг тэрбумаа хаях юу юм бэ. Өмнө нь орд газар хулгайлаад, түүнийхээ жаахан хувиа зарчихгүй юу. Тэгээд нэг тэрбумыг тараалаа гээд тэр хүн чинь 82 тэрбум төгрөгтэй л болно биз дээ. Үнэгүй олдсон мөнгө юм чинь яадаг юм, нэг тэрбумыг нь тараагаад Их хурлын гишүүн гээд сууж л байна.

Бодоод үз дээ, 87 тэрбум төгрөгийг гуравхан компанид хувааж өгье гээд шийдчихсэн сууцгааж байна. Энэ гурвынх нь нэг компанийн захирал одоо Их хуралд сууна гэчихсэн явж байна. Ийм мөнгөтэй хүмүүс хоёр тэрбумыг цацаад л гарах нь байна шүү дээ. Тиймээс мөнгөний сонгууль болохгүй гээд байгаа чинь үлгэр байхгүй юу

Өдрийн сонин