Явган шатаар өгсөх нь бие махбодийг хэвийн байлгах төдийгүй, бас тархины үйл ажиллагааг сайжируулдагийг шинэ судалгаа харуулжээ.Энэ нь үлдсэн амьдралынхаа туршид ой санамжаа хэвээр хадгалах хамгийн үр нөлөөтэй аргын нэг гэж эрдэмтэд үзэж байна.
Тэд өөрсдийн дүгнэлтийг туршилтаар нотложээ.Энэ туршилтад 19-өөс 79 хүртлэх насны гурван зуу гаруй хүнд оролцсон байна. Шатаар өгсөх шиг тийм энгийн зүйл тунашиг тустайг туршилтын дүн харуулжээ. Хүн шатаар хичнээн л олон гишгүүр алханав, түүний тархи улам “залуудаг”байна.
Янз бүрийн шинэ технологи хүний амьдралыг хөнгөвчилж байдаг хэдий ч, уламжлалт аргыг орхихгүй байхыг эрдэмтэд яалт ч үгүй зөвлөж байна. Жишээ нь,цахилгаан шатаар биш, харин явган шатаар байнга өгсөж байхыг тэд зөвлөж байна.
С.Инда