Таньд бүтэн өдрийн эрч хүч бэлэглэе

imagesХэрвээ та өглөө арай гэж эрт босдог бол, ажил дээрээ жаахан суугаад л ядардаг бол, байнга дутуу унтдаг бол дараах зөвлөгөөг уншаарай.

-Сэрээд л суниа. Таны бие бүх л шөнийн турш хэвтээ байрлалтай байсан. Одоо хэдэн хөдөлгөөн хэрэгтэй.

-Халуун зүйл уу. Халуун цай, ус, кофе юу ч хамаагүй уугаарай.

-Тэмдэглэл хөтөл. Өглөө сэрэнгүүт оюун ухаанд тань юу болж байна тэр бүгдийг тэмдэглэж ав. Үүнд 5 минут л хангалттай. Өдөр нь та ажилдаа дарагдаад зарим зүйлээ мартахаас ч сэргийлнэ.

-Амттай бас тустай зүйл ид. Уураг болон нүүрс ус агуулсан бүтээгдэхүүнийг хэрэглэх нь илүү тохиромжтой.

-Бясалгал хий. 5 минутын турш нүдээ аниад зөвхөн амьсгалдаа л анхаарал төвлөрүүлэх хэрэгтэй. Өдрийг тайван, эрч хүчтэй өнгөрүүлэхэд тусална.

-Юм унш. Өглөө босоод 5 минут сонирхолтой зүйл уншихад тархи нойрноосоо сэрнэ. Кинон дээр өглөөний цайгаа уунгаа сонин уншиж суугаа гэр бүлүүд харагддаг шүү дээ.

-Бүжиглэ. Дуртай ая, дуугаа сонсож байгаад бага зэрэг бүжиглэхэд эрч хүч нэмэгдэнэ.

-Танд хамгийн их таалагдаж байгаа хувцсаа өмс. Олны анхаарлыг татсан өвөрмөц, хурц, тод өнгийн хувцас ч өмсөж болно.

О.САША

Санал болгох мэдээ

Хаврын улиралд хар, ногоон цай хэрэглэх тохиромжгүй

Хаврын улирал нь өвөл, зуны завсрын улирал бөгөөд энэ улиралд нар, сарны хүч тэнцдэг, ургамал …