Хүч тамирын гэгдэх энергийн ундааг сургуульд худалдаалахыг хориглоно

Ирэх жилийн 2 сараас эхлэн бага, дунд, ахлах ангийн  сургууль дотор худалдаалахыг хориглосон ундааны тоонд бүх төрлийн энергийн ундаанууд багтах боллоо.

   Зөвхөн насанд хүрэгчид хэрэглэхэд тохиромжтой байдаг энергийн ундаа нь хамгийн их хэмжээгээр caffeine хэмээх хүч тамир оруулж, хэсэг зуур хүний  биед сэргээгдэх мэдрэмж  өгдөг бодисыг ихээхэн агуулдаг ба энэ нь 18 хүртэлх насныхан хэрэглэхэд төдий л тохиромжтой бус  ажээ.

Хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс худалдаалахыг хориглож байгаа энергийн ундааг сургууль дотор худалдаалсан тохиолдолд тухайн байгууллагад  жилийн орлогын хэмжээнээс 10 дахин их хэмжээтэй торгууль тавих болжээ.

 Өнгөрсөн 2012 онд Солонгос улсад   86 ширхэг ундаа худалдагдах бүрд 14 ширхэг энергийн ундаа худалдаалагддаг байсан бол энэ оны эхний хагас жилд 45 ундаа худалдаалагдахад 55 энергийн ундаа худалдаалагдаг болж өсчээ. Энергийн ундаа нь нойрноос сэргээн хүч тамир оруулж анхаарлыг төвлөрүүлэхэд тусалдаг гэсэн дам ярианд итгэдэг Солонгосчууд  ямар нэгэн элсэлтийн шалгалтанд бэлдэх хугацаандаа ийм ундааг хамгийн ихээр хэрэглэцгээдэг байна.

Насанд хүрсэн хүн өдөртөө хамгийн ихдээ 70∼80㎎ caffeine хэмээх бодисыг хэрэглэх  боломжтой байдаг бөгөөд энэ нь 6,5 лааз буюу шил энергийн ундаа байдаг бол 50 хүртэлх жинтэй өсвөр насныхан өдөртөө 125㎎ буюу  2 ширхэгийг хэрэглэхэд хангалттай юм байна.

эх сурвалж: mglradio.com

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …