Засгийн газар 250 сая долларын зээл авчээ

 olloo_mn_1411435652_Zasag

   Засгийн газар “Credit Suisse” банкнаас 250 сая долларын зээл авчээ. Уг мөнгө өнгөрсөн шөнө Сангийн яамны дансанд орсон хэмээн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр Монгол дахь Америкийн худалдааны танхимын  уулзалтад оролцохдоо мэдэгдэв. Сангийн сайд Б.Болор Канадад болж буй уул уурхайн хөрөнгө оруулагчдын PDAC олон улсын хуралд оролцох үеэрээ олон улсын банкуудаас зээл авахаар яриа хэлэлцээр хийж байсан билээ. Тухайлбал “Credit Suisse” банкнаас 200 сая долларын зээл авахаар яригдаж байгаа талаар Globalсapital.com сайтад мэдээлж байв.

Зээлийн хүү, хугацаа зэрэг нарийн мэдээллүүд тодорхой болоогүй байгаа бөгөөд энэхүү зээлийн мөнгөөр “Хан Ресурс”-ын 70 сая долларын төлбөр болон төсвийн алдагдлыг санхүүжүүлэх магадлалтай юм.

www.unen.mn

Санал болгох мэдээ

БҮГД НАЙРАМДАХ ТАЖИКИСТАН УЛСТАЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмонд /2026.07.21/ бараалхаж, хоёр …