ХҮН-ын маргааныг өнөөдөр эцэслэнэ

886976_1098664606834643_5090575765690921103_o

Хөдөлмөрийн үндэсний намын дотоод асуудал хурцдаж, хоёр даргатай болчихоод байгаа. Энэхүү маргааныг шийдвэрлэх хурал өнөөдөр Улсын дээд шүүхэд болно. Тус шүүхэд тус намын хоёр дарга гэгдээд байгаа УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Б.Найдалаа нар тус тус гомдол гаргасан.

Дашрамд, тус намын даргаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар томилогдож улмаар намын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржхандыг чөлөөлөх шийдвэр гаргасан нь ийнхүү шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлэх хүртэл асуудал дэгдээсэн гэхэд болно. Дээрх шийдвэрээс үүдэн намын хэсэг гишүүд салан тусгаарлаж, тамгаа авч “зугтаасан” улмаар шинэ даргаар Б.Найдалааг томилсон юм.

Д.ЖАРГАЛ

Санал болгох мэдээ

ИЗНН-ын дэргэд жигүүр байгуулагджээ

Уржигдар буюу 2025 оны 12 дугаар сарын 20 -ны бямба гарагт Корпорайт зочид буудалд Иргэний …