Бусдын биеийг хүчээр үнэлүүлсэн эмэгтэйг батлан даалтад гаргажээ

download Эмэгтэйчүүдийн  биеийг үнэлүүлж байсан хэрэгт сэжиглэгдэн Цагдан хо­рих 461 дүгээр ангид саа­туу­лагдаж байсан Н.Ундрах гэгч эмэгтэйг өнгөрсөн даваа гариг/7-р сарын 29/-ийн орой 18:00 цагт  батлан даалтад гаргажээ.

Хэргийн талаар эргэн сануулахад, Н.Ундрах нь 7-р сарын 23-нд Баянгол дүүр­гийн 16 дугаар хорооны  нутаг дэвсгэрт  охид, бүс­гүй­чүүдийн биеийг нь хү­чээр  үнэлүүлж байсныг нь цагдаагийн алба хаагчид , газар дээр нь илрүүлсэн билээ.

Түүнд эрүүгийн хуулийн тусгай ангийн 124.2-т заас­наар биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, зуучилсан, биеэ үнэлэхийг зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл орон байраар хан­гасан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа юм.

Г.Сонор

ugluu-logo5

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …