Амралтын өдрийн хоолны жор: Хонины махтай байцааны ороомог

hool

Орц: /4 хүнийх/

·         Байцаа 1,5 кг

·         Хонины татсан мах 600 гр

·         Улаан лооль 300 гр

·         Нунтаг хар, улаан перец

·         Яншуй

·         Давс

·         Сонгино 60 гр

Хийх арга:

Цэвэрлэсэн байцаагаа навч навчаар нь салгаад буцалж буй халуун усанд 10-15 минут чанана. Дараа нь  хүйтэн усанд сойгоод зузаан хэсгийг нь хэрчиж авна. Татсан махаа  сонгино, жижиглэж хэрчсэн яншуй, хар, улаан перец, давсаар амталж агшаасан будааг нэмж хутгана. Бэлэн болсон шанзаа байцааны навчинд ороож тостой хайруулын тавганд хийж жижиг хэрчсэн улаан лооль тавьж шараарай. Ороомгон дээрээ ус хийн жигнээрэй.

Эзэгтэйн шивнээ

Би цагаан будааг гурвалжин будаагаар орууллаа. Хэрвээ махтайгаа цагаан будаа хольсон бол өнгөлөг харагдах байжээ. Гэхдээ амттай болсон шүү. Мөн ороомгоо хэвийг нь алдуулахгүйн тулд утсаар гадуур нь ороож байгаад шарсан ч болох юм байна лээ. 

Emegteichuud.mn

Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …