“Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн хэлэлцүүлэг болно

b591f309ac800174bigХүнс, хөдөө аж ахуйн яамнаас “Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн төсөл боловсруулсан бөгөөд бүх талуудын оролцоог хангах зорилгоор үйлдвэрлэл эрхлэгч, импортлогч, худалдаа эрхлэгчдээр хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.

Хэлэлцүүлгийг ХХААЯ, Монголын сав баглаа боодлын үйлдвэрлэл эрхлэгчдийн нэгдсэн холбоо болон Монголын Хүнсчдийн холбоотой хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нээлттэй хэлэлцүүлэгт Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Хэлэлцүүлэг 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 09:00 цагаас ХХААЯ-ны хурлын их танхимд болно. Хөтөлбөрийн төслийг ХХААЯ-ны цахим хуудаст байршуулсан тул урьдчилан танилцаж, тодорхой санал дэвшүүлэх боломжтой юм.
Харилцах утас: 9907-2224

ХХААЯ

Санал болгох мэдээ

УИХ-ын дарга Н.Учрал БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын намын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны 3 …