527-1426646302baabar

-Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллах болсон шалтгаан тун энгийн. Ерөнхий сайдад хариуцах маш олон ажил байгаа. Дээрээс нь АСЕМ-даа анхаарахаас аргагүй. АСЕМ-ийн асуудлыг хариуцаад үндсэндээ хоёр сарын хугацаанд ажиллааад өгөөч гэхэд надад энэ талын мэдлэг, туршлагаа харамлаад байх шалтгаан нөхцөл байсангүй.

Тайван амгалан байцгаа. Намайг төрд, намд ирж сайд болох нь, сонгуулиар гарах нь гэж санаа зовж байгаа бол хэрэггүй дээ. Ердөө хоёрхон сар л тэсчих л дээ. Би АСЕМ-ийг өнгөрөөгөөд л явчихна. Ерөнхий сайд хүсэлт тавихаар үнэндээ татгалзаж чадсангүй ирлээ. Ийм шийдвэр гаргалаа гээд ойр дотныхон маань намайг шоолоод байна л даа. “Нүдний булай минь ээ чи” гэж байгаа бол нүдний булай болоод л өнгөрөхөөс.