Хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцно

 hynaltin kamer  Нийслэлийн ИТХ-аас баталсан “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”  хэрэгжих болсонтой холбогдуулан замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн газраас сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.2013 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн замын хөдөлгөөний хяналтын камераар илэрсэн зөрчилд хариуцлага тооцох юм. Замын хөдөлгөөний хяналтын камер нь автоматжуулсан системтэй учир тээврийн хэрэгслийг аль замд , хэзээ, хэдэн км цагийн хурдтай орсныг болон аль уулзварт хэдэн цагт улаан гэрлээр нэвтэрснийг  зураг болон бичлэгээр баталгаажуулан гаргана. Ингэснээр уг зөрчил нь автоматаар хэвлэгдэн гарч, тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийн “Үндэсний Дата Төв”-өөс торгуулийн мэдээллийг тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаягаар “Монгол Шуудан” Төрийн өмчит хувьцаат компани хариуцан хүргэх юм.

Хэрвээ тухайн иргэн бүртгэлтэй хаяг дээрээ амьдардаггүй бол үүрэн телефоны оператороор дамжуулан мессеж явуулах, хорооны зохион байгуулагчидтай хамтран ажиллаж, торгуулийн хуудсыг зөрчил гаргасан этгээдэд хүргэх юм. Замын хөдөлгөөний хяналтын камерт бүртгэгдсэн зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн эзэмшигчид Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 5 дах хэсэгт заасны дагуу торгууль ногдуулах бөгөөд зөрчил гаргагч нь торгуулийн хуудсыг хүлээж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор арилжааны аль ч банкаар дамжуулан Улаанбаатар хотын Төрийн сангийн дансанд тушаах үүрэгтэй. Мөн зөрчил гаргагч  торгуулийн хуудсыг хүлээн авснаас 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй бөгөөд гомдлыг эрх бүхий албан тушаалтан хүлээн авч  нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэнэ. “Иргэн өөрөө болон бусдын машиныг барьж яваад зөрчил гаргасан тохиолдолд торгуулийн хуудас зөвхөн автомашин эзэмшигчид ирэх бөгөөд, албан байгууллагын нэр дээр байдаг бол торгуулийн хуудас тухайн байгууллагын нэр дээр очих юм. Мөн орон нутгийн дугаартай автомашины жолооч Улаанбаатар хотын автозамд дүрэм зөрчсөн тохиолдолд торгуулийн хуудас тухайн автомашин эзэмшигчийн хаягаар орон нутагт нь хүрнэ” гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.Батцоож хэллээ. Зөрчлийг камераар илрүүлэн автоматаар хэвлэгдэн гарах торгуулийн хуудсанд тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэр, гэрийн хаяг, регистрийн дугаар, мэдэгдлийн огноо, дугаар байхаас гадна зөрчил гаргасан он,сар, өдөр, цаг, минут, байршил мөн тээврийн хэрэгслийн улсын дугаар, автомашины марк, гаргасан зөрчил, зөрчлийн заалт харилцах утас, торгуулийн мөнгөн дүнг бичсэн байх юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …