Миссүүд цуглуулсан 10 сая төгрөгөөр II эмнэлэгт зарцуулна

145886902856f4932406cb2“Монгол туургатан мисс” тэмцээний оролцогчид “Сүүн дусал” хандивийг  санаачлан II амаржих газрын нярайн тасгийг засварлахаар болсон билээ. Харин тэд өнөөдөр хандивийн арга хэмжээгээ хааж  сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.  Ирээдүйн үрсийн төлөөх сайн үйлсийн аянд Говь, Наран, Интержамп, Бэст жүүс, Тагтаа зэрэг компаниуд идэвхитэй оролцож нийтдээ 10  гаруй сая төгрөг хандивлажээ. Дээрх мөнгийг тэмцээний зохион байгуулагч  буюу “Дэлхийн Монгол глобал нийгэмлэг” өнөөдөр амаржих газрын удирдлагуудад хүлээлгэж өглөө. Анх тооцсоноор эмнэлгийн нярайн тасгийг засварлаж, тохижуулахад 32 сая төгрөг шаардагдах тоо гарчээ. Гэсэн ч хугацаа богино байсан тул “ Монгол туургатан мисс”-үүд 10  гаруй сая төгрөгийг маш амжилттай цуглуулж чадсан байна. Харин засварын ажлын гүйцэтгэгчийг эмнэлэгийн зүгээс сонгожээ.

Тэмцээний тухай нэмж мэдээллэхэд, төгсгөлийн шатанд Монгол, Тува, Буриад, Халимаг, Өвөрмонгол үндэстний нийт 20 бүсгүй оролцож байгаа.Тэдгээрийн тав нь монгол оролцогчид байгаа юм. Тэмцээний шагналын сан 50 сая төгрөг байх бөгөөд дээр нь ивээн тэтгэгч байгууллагуудын шагналуудыг нэмж тооцвол нийтдээ 100 орчим сая төгрөгийн шагналтай байх аж. Харин тэргүүн миссийг 30 сая, дэд миссийг 10 сая төгрөг хүлээж байгаа гэлээ.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …