АНУ-ын Сан Диэго хотын их сургуулийн нэгэн оюутан саатуулах байранд дөрвөн хоног мартагдсаныхаа төлөө АНУ-ын Засгийн газраас дөрвөн сая ам.долларын нөхөн төлбөр авчээ.
Тодруулбал, Цагдаа нар хар тамхины эсрэг ажиллагаа явуулах үеэр баривчлагдсан оюутан Дэниэль Чоныг буруугүй хэмээн суллах шийдвэр гарсан ч тодорхойгүй шалтгаанаар түүнийг дөрвөн хоногт саатуулах байранд мартсан байна. Тэрээр энэ хугацаанд амьд үлдэхийн тулд шээсээ ууж, ээждээ зориулан гар дээрээ зурвас бичиж, сүүлдээ ухаан санаа нь орон гаран болж хий юм харж эхэлжээ.
Эцэст нь, гутлын үдээсээ хаалганыхаа доогуур гаргаж, чадал мэдэн хашгирсан байна. Түүнийг эмнэлэгт аваачихад усны дутагдалд орсон, бөөрний ажиллагаа нь доголдсон, булчин нь агшсан байжээ. Мөн долоон кг турсан байсан байна.
З.Байгалмаа ugluu.mn