Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Оюунбаатар Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллаж нөхцөл байдалтай өнөөдөр биечлэн танилцлаа. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 629 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас халдвартын тасагт 440 хүн, үүний 412 улаанбурхан өвчиний улмаас эмчлүүлж байгаа аж. Эдгээрээс 17 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Өвчлөлийн насны хувьд 33%-ийг 15-29 насныхан, 15%-ийг 0-8 сартай буюу вакцин тариулах нас болоогүй хүүхдийн өвчлөл эзэлж байна. Засгийн газрын 3 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Улаанбурхан өвчний дэгдэлтийг бууруулах талаар хэлэлцэн 159 дугаар тогтоол гарган өвчлөл өндөр бүртгэгдэж байгаа 18-30 насныхны нэмэлт дархлаажуулалтад шаардагдах зардал болох 948 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гарган дархлаажуулалтыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ зардлаар 627 500 хүн/тун вакцин,дагалдах хэрэгслийн хамт авна. 3 дугаар сарын 17-нд НҮБ-ын Хүүхдийн санд вакциныг. захиалаад байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д нөөцөнд голомтод хийх 10 000 гаруй мянган хүн/тун вакцин байгаа бөгөөд товлолоор хүүхдэд хийх 75 000 хүн/тун байна. Албан тоотоор захиалж, яаралтай нийлүүлэх арга хэмжээг авахаар зохион байгуулж байгаа бөгөөд тархвар зүйн, эмнэлзүйн, санхүүгийн зөвлөх багийг томилон ажиллуулж байна.
Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Оюунбаатар ХӨСҮТ-д ажиллах үеэрээ эмчилгээ үйлчилгээнд шаардалгатай байгаа тоног төхөөрөмж, мэргэжил арга зүйн дэмжилгийг цаг алдалгүй шуурхай үзүүлэхээс гадна, өндөр ачаалалтай илүү цагаар ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдийнхээ илүү цагийн цалин тэтгэмжийг шийдвэрлэх талаар ажиллана гэдгээ уламжиллаа.
ХӨСҮТ-д нөөцөнд голомтод хийх 10 000 гаруй мянган хүн/тун вакцин байгаа бөгөөд товлолоор хүүхдэд хийх 75 000 хүн/тун байна. Эрүүл мэнд, спортын сайдын тушаалаар тархвар зүйн, эмнэлзүйн, санхүүгийн зөвлөх багийг томилон ажиллуулж байна. Эмнэлзүйн баг нь ХӨСҮТ-д 7 хоногт 2-3 удаа ажиллаж, зөвлөгөө өгч байна. Энгийн үед хоногт долоон эмч 26 сувилагч хонон ажилладаг байсан бол одоо 14 эмч, 45-50 сувилагч хонон ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбурхан өвчний голомтын хүрээний 50000 гаруй хүнийг улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаар дархлааажуулаад байна. Өвчлөл өндөр байгаа Увс, Сэлэнгэ, Орхон, Ховд, Хэнтий, Өмнөговь,Дорнод аймгуудад ХӨСҮТ-өөс мэргэжлийн баг ажиллаж, дэмжин туслах үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Түүнчлэн Улаанбурхан өвчний талаар 21 аймгийн ЭМГ-ын мэргэжилтнүүдэд цахим хурлыг тогтмол хийж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллаж байна. Нийслэлийн эмнэлгүүдэд дэмжлэгт хяналт, хийж, 500 гаруй эмч мэргэжилтнийг сургалтад хамруулсан байна.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү өвчлөл буурах боломж бий. Гол нь ард иргэд товлолт вакциндаа хүүхдүүдээ бүрэн хамруулахаас гадна өнөөдөр өвчлөл өндөр бүртгэгдэж байгаа 18-30 насныханыг вакцинд бүрэн хамрагдахыг урилаж байлаа. Өнгөрсөн жил товлолт вакцинжуулалт явагдахад ард иргэд дархлаажуулалтандаа хойрго хандаснаас өнөөдөр халдвар авах, тархах эрсдэлийг нэмэгдүүлж байгааг ч сануулж байлаа. Тиймээс Улаанбурхан өвчний дархлаажуулалтын товлолт өдрүүдэд иргэд дархлаажуулалтандаа бүрэн хамрагдах ёстойг сануулж байлаа..