Дэлхийн хувцас загварын ертөнцөд Монгол хэмээх нэрийг дуурсгах супер моделиор Т.Шинэтуяа тодорсон юм. Тэрээр Өмнөд Африкийн Блумфонтейн болсон “World Supermodel Pageant” буюу “Дэлхийн супер модель” шалгаруулах тэмцээнд оролцон “Дэлхийн өсвөр насны супермодель-2016” номинацийн эзэн болж титэм гардан авсан юм.
Гуравдугаар сарын 12-21-нд болсон ес дэх удаагийн Дэлхийн супермоделийн тэмцээний өсвөр насны супермодель буюу 16-19 насны ангилалд ийнхүү Т.Шинэтуяа түрүүлсэн. Тэрээр “Шилмэл загвар”-аас загвар өмсөгчийн гараагаа эхлүүлсэн юм. Дэлхийн супер модель Т.Шинэтуяа өнөөдөр өглөө эх орондоо ирсэн бөгөөд түүнийг гэр бүл, найз нөхөд, “Шилмэл загвар” агентлагийнхан угтан авсан юм.
Тэрбээр 16 настай бөгөөд “Гэгээрэл” дунд сургуулийн сурагч юм. Ялагч болсонТ.Шинэтуяа Нью-Йоркт төвтэй “Trump Models” агентлагтай гэрээ байгуулах онцгой эрхийн эзэн болжээ.
Монгол Улсын хувьд анх удаа Дэлхийн супермодель шалгаруулах тэмцээнд оролцож, дэлхийн 40 орноос шилдгийн шилдэг ялагчаар тодорлоо