Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Аймгуудад Төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулах Засгийн газрын үүргийг хугацаанд нь буюу энэ оны зургадугаар сарын 1-ний дотор санаачилгатай, үр дүнтэй хэрэгжүүлэхийг аймгийн Засаг дарга нарт даалгасан билээ. Энэ дагуу Дархан-Уул аймгийн удирдлагууд энэ сарын 18-нд Дүнжингарав худалдааны төв дэх Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Нийслэлийн гурван цэгт байгуулах Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг эхний ээлжинд Дүнжингарав худалдааны төвд байгуулсан бөгөөд 3 сарын хугацаанд бэлтгэл хангасны дагуу 2016 оны ажлын эхний өдөр буюу 1 дүгээр сарын 04-ний өдрөөс туршилтаар ажиллаж эхэлсэн байна.

Нэг удаадаа 180, өдөрт 2880-6480 үйлчлүүлэгч хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай бөгөөд өөртөө үйлчлэх танхимтай, хүүхэдтэйгээ ирсэн иргэн үйлчилгээ авах хугацаанд хүүхдээ саатуулах хүүхэд саатуулах өрөө, нотариат, кафе зэргийг байгуулжээ. Цагийн хуваарь ажлын өдрүүдэд 08:00-20:00, бямба гарагт 10:00-16:00 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааны талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун орон нутгийн удирдлагуудад танилцууллаа. Тэрээр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлдэг 245 төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Төрийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагуудаас иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээг төвлөрүүлж, нэг дороос авах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна гэв.

IMG 7223

IMG 7218

Аймгийн удирдлагууд Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг ямар зохион байгуулалтаар байгуулж, иргэдэд хүрсэн төрийн үйлчилгээг орон нутгийнхаа хөрсөнд буулгах вэ гэдэгт талаар санал солилцоод ирлээ. Манай аймгийн хувьд нэг цонхны үйлчилгээний танхимыг өргөжүүлэх хэлбэрээр Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулах боломжтой гэж үзэж байв.

IMG 7335

IMG 7321

IMG 7324

IMG 7292

IMG 7283IMG_7222

Эх сурвал: darkhan.gov.mn

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …