14 сая рубльтэй автомашиныг саатуулжээ

153411-06012015-1420512564-681562886-rubliУкраины хилчид Орос руу нэвтрэх гэж байсан нэг автомашиныг саатуулахад дотроос нь 147 сая рубль (2.1 сая ам.доллар) гарч иржээ.

Украины нэг иргэн “Волга” автомашинаар уг мөнгийг Орос руу авч орох гэж байжээ. Мөнгийг гялгар уутаар бүрж түлшний саванд нааж бэхэлсэн байв. Жолооч эр дараа нь хэвлэлд ярихдаа “Нийтдээ 500 сая рубль байсан” гэжээ.

Гэвч Украины хилийн албаныхан, нуусан мөнгө нь 147 сая рубль байсан хэмээн мэдээлэв. Энэ үйл явдалтай холбогдуулан Украины хил, гаалийн хуулийг зөрчсөн хэргээр жолоочийг эрүүгийн хариуцлагад татаад байна.

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …