Дуучин Ноён Бондгор УИХ-д баянгол дүүргээс нэр дэвшинэ

12919187_1115953605113868_2091626493_nЭх үрсийн элч дуучин “Ноён Бондгор” хэмээх өвөрмөц нэрээр олонд танигдсан дуучин бол Ц.Амарбаяр юм. Түүнд энэхүү содон нэрийг МУГЖ С.Жавхлан ах нь өгсөн гэдгийг нэгэн ярилцлагадаа дурьдсан байдаг. Түүний дуулсан “Миний найз”, “Дүү минь”, ” Хайрын солонго” гээд олон дуу нь Монголын ард түмний сонсох дуртай хит дуу болж байсан төдийгүй “Би Монгол хүн” дууг дуулж Өвөрмонгол, Бурят, Халимаг зэрэг Монгол үндэстэн бүхний дунд хит болж чадсан юм.

Энэ жил УИХ-ын сонгууль болох гэж буйтай холбогдуулан олны танил залуучууд олноороо нэр дэвшихээ мэдэгдээд буй. Тэр тусмаа урлагаас улс төрлүү хошуурагчид олон болсон. Анхлан дуучин Нара энэ шийдвэрийг дуулиантайхан гаргаж, хэсэгтээ л шуугиулаад авсан. Саяхан мисс Х.Бадамгэрэлийн нөхөр Г.Мөнхбаяр бие даан нэр дэвшихээ мэдэгдсэн бол нэгэн зүгт хамтлагийн дуучин залуу нэр дэвшихээ мөн мэдэгдээд амжсан. Залуу хүний хувьд чамлахааргүй амжилттай яваа дуучин Бондгор мөн л энэ эгнээнд багтаж УИХ-д Баянгол дүүргээс бие даан нэр дэвшихээр зэхэж буй гэнэ. Энэ талаар түүний ойрын эх сурвалжуудаас мэдээлсэн юм. Магадгүй энэ шийдвэрийг гаргахад нь нутгийн дуучин ах С.Жавхлан зөвлөсөн байх гэсэн олны хардлага хүртэл яваад амжсан байна.

Сонгууль болох гэж буйтай холбогдуулан нэр дэвшигчдийн олныг гайхшруулам олон янзын үйлдэл гарах болсон. Тойрогтоо элдэв төрлийн зүйлс тарааж шоу хийдэг байсан үе хоцрогдож, энтертайментруу шилжсэн сонгуулийн сурталчилгаа хүчээ авч эхэллээ. Саяхан УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай хулгайн дуу дуулан клипжүүлж хэсэгтээ л сенсааци тариад авсан. Тэгвэл дуучин Бондгор, УИХ-ын гишүүн Г.Уянгатай хамтран Өвөрмонголчуудыг байлдан дагуулсан олон ангит УСК-ны дуу “Чи бидэн хоёр” нэртэй дууг дуулсан. Энэхүү дуу нь гарсан даруйдаа олны анхаарлыг татаж Ноён Бондгор, гишүүн Г.Уянга гэсэн хослон дуулаачид шинээр мэндэлж аль хэдийн сонсогч фэнүүдтэй болоод амжжээ. Харин энэ талаар зарим хүмүүс “Ноён Бондгорыг УИХ-ын гишүүн Г.Уянгын сонгуулийн ажилд явах нь гэж байтал өөрөө нэр дэвших гэж байжээ. Тэгэхлээр энэ хоёр дөрөө харших гэж байгаан болов уу” гэлцэж байна гэв.

эх сурвалж: photonews.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …