Тус дүүргийн 4 дүгээр хороо Арцатын гудамжинд оршин суух иргэн Ч-н гэрт хулгайч орж 42 инчийн зурагт, гар утас хулгайд алдагдсан хэргийг тус цагдаагийн хэлтсээс шуурхай эрэн сурвалжилж, Дархан-Уул аймгийн харьяат, 5 удаагийн ял шийтгэлтэй У үйлдсэнийг илрүүлэн шалгаж байна.
Мөн тухайн этгээд нь Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг тогтоогоод байна.
Иймд иргэд Хөршийн хяналтыг сайжруулж, орон байр, авто машин, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна