Төрийн ордны баруун жигүүрийг цагдаагийн хамгаалалтад авч, ойр орчмын замын хөдөлгөөнийг түр хаагаад байна. Учир нь Төрийн ордны баруун хаалганы дэргэд шар нунтаг бүхий зүйл цацсан тул ийн хамгаалалтад авахад хүрчээ. Мөн нийслэлийн Онцгой байдлын алба хаагчид тус бодисыг тодруулахаар ажиллаж байгаа юм.
Ээлжит бус чуулганаар Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орохтой холбогдсон багц хуулийн төслүүдийг соёрхон батлахаар төлөвлөсөн. Үүнийг эсэргүүцэж өнөө өглөөнөөс хойш иргэний нийгмийн байгууллын төлөөллүүд уриа лоозон барьж зогссон ч шар нунтаг цацсан гэх асуудлаас болж, жагсаалыг албадан тарааж, хамгаалалтын тууз татаад байгаа юм.
Эх сурвалж:Zaluu.com