Оросын батлан хамгаалахын сайдын суусан онгоцыг НАТО-ийн сөнөөгч онгоц дагажээ

12513919_616316241849260_981636575235799471_oӨнөөдөр, 2016 оны 3 дугаар сарын 28-нд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгу албан ажлаар Калининград мужид хүрэлцэн очлоо. Тэрбээр тус мужид байрлаж буй өөрийн цэргийн бүлэглэлийн байлдааны бэлэн байдал, цэргийн зориулалттай баригдаж буй дэд бүтцийн ажлын явцыг шалгахаас гадна, Ушаковын нэрэмжит Балтийн тэнгисийн цэргийн институт, Чкаловск дахь цэргийн нисэх буудалд баригдаж буй барилгын ажилтай биечлэн танилцах ажээ.
С.Шойгун сууж явсан онгоцыг Балтын тэнгис дээгүүр дундын бүсэд нисэж явах үед нь гэнэт НАТО-ийн еврофайтер(EuroFighter) загварын сөнөөгч онгоцнууд гарч ирээд түүний онгоцонд 2 км-ийн зайд ойртож ирээд дагаж ниссэн явдал тун сонирхолтой бөгөөд олны анхаарал татсан явдал болж одоо хэвлэлээр ид яригдаж байна. Энэ явдал болох үед армийн генерал С.Шойгун онгоцыг оросын Балтын тэнгисийн флотын “Су-27” загварын хэд хэдэн онгоцнууд хамгаалан нисэж байсан юм. Тухайн үед НАТО-ийн онгоцнууд нэг л эвгүй үйлдэл/хөдөлгөөн хийсэн бол агаарт хоёр талын онгоцны халз тулаан үүсэж ч магадгүй тун эгзэгтэй цагийн байдал үүссэн.

12512415_616316238515927_3896565717048128106_nС.Шойгу бол орос оронд нэг талаар маш нэр хүндтэй улс төрч, нөгөө талаар цэргийн сайн удирдагч билээ. Ялангуяа түүний нэр хүнд, нөлөө одоогийн оросын ерөнхийлөгч, парламент, засгийн газрын түвшинд, тэр ч бүү хэл цэрэг армийн дунд өндөр байна. Мөн ОХУ-ын БХЯ-ны сайд гэдэг албан тушаалтан бол оросын стратегийн зориулалттай цөмийн пуужингийн хүчинд тушаал өгөх эрхийн кодыг хадгалж байдаг, гурван гол албан тушаалтны нэг гэдгийг мартаж болохгүй. Тийм учраас ийм өндөр албан тушаалтны явж байгаа нисэх онгоцонд НАТО-ийн байлдааны онгоцууд гэнэт ойртож ирсэн нь нэлээд болгоомжгүй хийсэн алхам гэж дүгнэж байна.
“Су-27” онгоцыг ЗХУ-ын агаарын цэргийн хүчинд 1984 оноос эхлэн ашиглаж эхэлсэн. Онгоцны урт – 18,5 метр, далавчны урт – 12,7 метр, өндөр – 5,2 метр, хөөрөх дээд жин – 33 тонн, дээд хурд нь – 2500 км/цаг, нислэгийн алслалт – 3530 км. Зэвсэглэлд 30 мм-ийн пушка – 1, мөн “агаар-агаар” ангилалын “Р-27”, “Р-77”, “Р-73” загварын пуужингуудтай.
Eврофайтер тайфүүн нь 1994 оноос НАТО-ийн орнуудын тодруулбал Герман, Итали, Испани, Англи зэрэг орнуудын зэвсэглэлд орсон. Онгоцны урт – 15,96 метр, далавчны урт – 10,95 метр, хөөрөх дээд жин – 23,5 тонн, дээд хурд нь – 2450 км/цаг, нислэгийн алслалт – 3790 км. Зэвсэглэлд 27 мм-ийн пушка – 1, мөн “агаар-агаар” ангилалын “AIM-132”, “AIM-120”, “AIM-9” загварын пуужингуудтай юм.

12890898_616316245182593_6057232874227586731_o

эх сурвалж: дэд хурандаа Р.Энхболд

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …