“Боолын гэрээ”, “Намрын синдром”, “Гоёлын даашинз” зэрэг киноны гэнэн цайлган, хэрсүү охины дүрээр олонд танигдсан, жүжигчин О.Цэнгэл Universe best songs-ын шилдэг дуучны нэг Мишээлтэй хайр дурлалын холбоотой болсон. Тэдний хайрын романс ил болсон цагаас хэнээс ч нуухгүй байхаар шийдсэн Цэнгэл өөрийнхөө хайртай залууг ингэж дүгнэжээ. “Зам гарахдаа өөрөө машин ирж яваа зүгт нь гараад намайг нөгөө талдаа хөтлөнө. Гадуур хооллохдоо хэрвээ би амтгүй хоол захиалчихаад идэхгүй байвал минийхийг идээд өөрийнхийгөө надад өгнө. Би таргалаад байна гээд хошуугаа унжуулахаар өөрөө хэдий өлсөж байсан ч миний дуршилыг хөдөлгөхгүйн тулд надтай хамт хоол идэхгүй өнжинө. Миний асуудлыг яг өөрийнх юм шиг үзэж анхаарал хандуулж чухалчилна. Харин тэр хэзээ ч хийж байгаа бүхнийхээ төлөө хариу нэхэж, гомдоллодоггүй. Хэзээ ч чи намайг яг адилхан хайрла гэж хүчилдэггүй. Энэ л жинхэнэ хайр байх. Баярлалаа #e_misheel“.
Б.Нараа