Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудалд өөрчлөлт орууллаа

87880УИХ-ын ээлжит бус чуулганаар цөмийн хаягдалтай холбоотой асуудал хэлэлцэхээр багагүй асуудал дагуулаад байгаа. Иргэний хөдөлгөөнүүд ээлжит бус чуулганаар эх орондоо цөмийн хаягдал булшлах гэж байна хэмээн эсэргүүцлээ илэрхийлж, жагсаж эхэлсэн.

Түүнчлэн ирц бүрдэхгүй байгаа тул ээлжит бус чуулган нээлтээ хийж чадахгүй байгаа. Тэгвэл УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр захирамж гаргаж, “Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай” Улсын Их Хурлын даргын 2016 оны 40 дүгээр захирамжид нэмэлт оруулжээ.

УИХ-ын дарга захирамждаа:

“Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсгийг үндэслэн Улсын Их Хурлын даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 40 дүгээр захирамжийн 1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 6 дахь заалтыг нэмсүгэй:

           “6/Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төсөл.” гэжээ.

Энэхүү хуулийн төслийг баталснаар Монголд цөмийн хаягдал бушлахыг хуулиар хориглоно гэж үзээд байгаа юм.

Эх сурвалж: mnews.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …