“Зангараг” уран сайхны кино “Detektive FEST” кино фестивальд

2odg8chptbv1t69gil0nfp9pm3_bНээлтээ хийсэн даруйдаа үзэгч олны анхаарлыг ихээхэн татсан “Зангараг” уран сайхны кино нь “Detektive FEST” кино фестивальд өрсөлдөхөөр болжээ.

Тодруулбал: Найруулагч А.Батбаатар, “Sky Pyramid” studio-н бүтээл “Зангараг” МУСК ОХУ-ын нийслэл Москва хотод ирэх дөрөвдүгээр сарын 20-24-нд болох Олон Улсын “Detektive FEST” кино фестивальд шилэгдэн хоёр номинацид өрсөлдхөөр болсон байна.

Тус наадам нь энэ жил 18 дахь удаагаа зохиогдож байгаа ба нийт 57 орны 442 бүтээл ирүүлсэнээс 37 уран сайхны кино шилэгдсэн бөгөөд “Зангараг” кино шилдэг уран сайхны киноны номинацид хүчээ үзэх аж.

Харин шилдэг эерэг дүрд есөн хүний нэр дэвшиснээс “Зангараг” уран сайхны кинонд Цэнгэлийн дүрийг бүтээсэн жүжигчин Б.Батбаатар өрсөлдөх ажээ.

Тус кино нь өнгөрсөн 2015 оны зургаадугаар сарын 10-нд нээлтээ хийсэн хийж олны анхаарлыг ихэд татсан. Киноны зохиолыг А.Батбаатар бичиж, ерөнхий найруулагчаар ажилласан. Энэ нь түүний анхны бие даасан уран бүтээл байсан ба өмнө нь нэлээд хэдэн кинонд зураглаачаар ажиллаж байжээ.

Харин киноны гол дүрүүдэд Төрийн шагналт жүжигчин Ц.Төмөрбаатар, Соёлын тэргүүний ажилтан Ц.Төмөрхуяг, Д.Бямбацогт, Г.Золбоот, П.Баттөр, Г.Алтангэрэл, Д.Дэлгэрсайхан, жүжигчин Е.Баярмагнай, А.Батбаатар, Т.Анар, Т.Мөнх-Эрдэнэ, Н.Мөнхсоёл нар тоглосон нь үзэгчдэд ч таалагдсан.

Сонирхолтой үйл явдлаар дүүрэн өрнөх “Зангараг” кинонд эр хүний мөс чанар, аминаас уяатай нандин хэлхээс, ээдрээт зангилаанд алдуураагүй тэсвэр тэвчээр, зангараг зэргийг тун тодорхой харуулсан уран сайхны кино нь ийн Олон Улсын “Detektive FEST” кино фестивальд өрсөлдөх болов. Ингээд тус киноны уран бүтээлчдэд амжилт хүсье.

4dntfh02f5k3nt8b508qfpqdch_b 5b9vs6mj296vusgat3917urq8p_b 7127pblihhsq3qqoq26nean83t_b 2k0acrk0j5o260h0v6ilbiv2o6_b

эх сурвалж: infomongol.mn

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …