Шилдэгийн шилдэг “ТОП 2” хүүхдийг шалгаруулах уралдаан 04-р саын 01 нд болно

12921186_901399559976650_1283366168_n (1)Шилмэл загварын ордоноос Монголын загварын ертөнцийн хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулах , авъяаслаг өсвөр үеийнхний хүсэл мөрөөдлийг дэмжих , зорьсондоо хүрэхэд нь гарц нээж өгөх мөн өсвөр үеийнхний хувцаслах соёл , гоо зүйн таашаалд нөлөөлөх зорилготойгоор “ТОП 2” тэмцээнийг зохион байгуулж байна.

ЕБС-ийн сурагчдын дунд хувцас загварын шилдгийг тодруулах эхний шатны “ТОП 2” тэмцээнийг сургуулиуд дээр зохион байгуулах ба шалгарсан дизайнерууд болон моделиудыг тодруулах финалын тоглолт Blue sky tower-т зохион байгуулагдана. Тэмцээн 2 үе шаттайгаар явагдсан ба 1-р шатны шалгаруулалтыг сургууль тус бүр дээр явуулсан юм.

Тухайн сургууль бүрээс 2-р шатанд шалгарсан оролцогчдыг Шилмэл Загварын Ордны мэргэжлийн баг бүрэлдэхүүн шүүлт явуулан финалд оролцох шилдэг 90 модель 20 сургуулийн дизайнеруудыг сонгож авсан юм.

Энэ удаагийн Топ 2 тэмцээнд Улаанбаатар хотын ЕБС-ийн нийт сургуулиуд болон Дархан, Эрдэнэт хотоос, Дундговь аймгаас гээд хөдөө орон нутгаас шилдэг багууд ирж оролцож байгаагаараа онцлог болж байна.

Мөн “ Топ 2” тэмцээнийг Сити дээд сургууль, СУИС, Монголын сурагчдын холбоо, NARUMI make up studi, OK сэтгүүл, Инфо тв сэтгүүл тус тус дэмжин ажиллаж байна. Гала тоглолт 2016 оны 04 сарын 01-ний 16 цагт Blue sky tower-т болно.12939120_901396809976925_1407981112_n12899829_901399646643308_758516788_n 12900238_901399596643313_543017680_n 12910356_901399623309977_432462083_n 12910588_901399586643314_842314534_n 12921127_901396813310258_125763241_n 12935255_901399703309969_1812771020_n

Ugluu.mn

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …