УИХ-ын дарга З.Энхболд руу юм шиджээ

66c586e52a18c7a8345b055c909ae4b0Монголын эдийн засгийн форум хоёр өдрийн турш Төрийн ордонд болж өндөрлөлөө. Форумыг хааж УИХ-ын дарга З.Энхболд үг хэлсэн юм. Гэтэл түүнийг үг хэлж байхад нэгэн иргэн босч ирэн УИХ-ын даргад халдахыг завдлаа. Тэрбээр “Монголын эдийн засгийг та нар дампууруулсан огцор” гэхчлэн дайрсан байна. Жиргээчид УИХ-ын дарга З.Энхболд руу гутал шидсэн хэмээн жиргэж байна. Зарим эх сурвалжийн мэдээгээр оймс шидсэн гэх хошигнол ч гараад амьжлаа. Уг иргэнийг УИХ-ын дарга З.Энхболдын хамгаалагч нар чирч гаран, тагнуулын байгууллагад өгчээ. Харин уг үйлдэлд УИХ-ын дарга З.Энхболд “Ийм өвчтэй хүмүүсийг оруулдаг юм уу. Сонгууль дөхөж байгаагийн шинж. Манайд өвчтэй хүмүүс их” гэлээ. Уг иргэн нь Дархан-Уул аймгийн АН-ын дарга: Л. Наранбаатар ажээ. Энэхүү үйл явдал нь АН доторх хагарал хурцдаж байгааг харуулж байна.

эх сурвалж: Жиргээ.мн

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …