Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийг энэ сарын 21-ны өдрөөс эхлэн Төрийн орон сууцны корпорациас бүртгэж эхэлсэн. Тодруулбал, Засгийн газраас баталсны дагуу эхний ээлжинд “Буянт-Ухаа” орон сууцны хороололд 350 айл өрхийг бүртгэнэ. Түрээсийн орон сууцны үнийн тухайд нийслэлд бол сарын 200-280 мянган төгрөг, орон нутагт бол сарын 140-230 мянган төгрөг байх юм. Өнөөдөр бүртгэлийн сүүлийн өдөр буюу доорх ангилалаас бүртгэлд хамрагдаж амжаагүй нийт иргэдийг нэмэлтээр бүртгэх юм байна. Энэ сарын 21-30-ны хооронд нийтдээ тус корпорацид 3359 иргэн хандсанаас 1443 иргэн бүртгэлд хамрагджээ.
Дашрамд, журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн тоо түрээсийн орон сууцны квотоос давсан тул сугалаагаар иргэдийг сонгохоор болсон. Журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн материалыг дахин хянан шалгаж шүүсний дараа сугалааг явуулах ажээ.
Эх сурвалж: Zaluu.com