Нэр дэвшигчид сонгуульд 9-17 сая төгрөг зарцуулана

PDF versionМонголын Үндэсний аудитын газрын харьяа,  Булган аймгийн аудитын газар  сонгуульд нэр дэвшигчдийн зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоолоо.

Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд нам эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 135 сая төгрөгөөр, нэр дэвшигчдийн зарцуулах зардлын дээд хэмжээг сумын сонгогчдын болон өрхийн тоо, нутаг дэвсгэрийн хэмжээнээс хамаарч 9 -17  сая төгрөгөөр тогтоосон байна.

Сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т заасан  “Орон нутгийн хурлын сонгуулийн тухайд төрийн аудитын дээд байгууллагаас тогтоосон жишигт нийцүүлэн аймаг, нийслэл дэх төрийн аудитын салбар байгууллага нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх орон нутгийн хурлын сонгуулийн тойрогт нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг санал авах өдрөөс 90-ээс доошгүй хоногийн өмнө тогтооно.” гэсэн хуулийн  дагуу  баталгаажуулан аймгийн ИТХ-д хүргүүлсэн байна.

 Эх сурвалж: Mонцамэ агентлаг

Санал болгох мэдээ

Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хална

УИХ-ын дарга Н.Учрал “Чөлөөлье” санаачилгын хүрээнд байгуулсан ажлын хэсгүүдийн ахлагч, дэд ахлагч нартай энэ сарын …