Э.Бат-Үүлийн ард иргэдийг айлгасан ажлын төлөвлөгөө

1454303214_maxresdefault-1

Өчигдөр ням гариг амралтын өдөр байлаа. Энэ өдөр иргэд гэртээ байх нь элбэг. Энэхүү завшааныг ашиглан өчигдөр өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны айлуудын хаалгыг хоёр удаа хаалга тогшчээ. Эхлээд хорооноос явж байна гэх нэрээр айлуудын хаалгыг тогшиж гэрийн хаяг, овог нэр, гэр болон гар утасны дугаар тэмдэглэж аваад явав. Ингэхдээ доор нь “Гарын үсгээ таталгаж биш, бүтэн нэрээрээ ойлгомжтой бичээрэй” гэж хэлж гарын үсэг зуруулаад бөглөсөн цаасыг авч явав. Төд удалгүй өөр нэгэн эмэгтэй хаалга тогшиж Э.Бат-Үүлийн даргын нийслэлчүүдээс “гэрийн даалгавар авах хуудас” гэгч ил захидлыг өгч би дээд талын айлуудаар яваад буцахаа авья танилцаад бөглөчихсөн байгаарай гэв. Ил захидал дээр Э.Бат-Үүл дарга мэндчилгээ дэвшүүлж нийслэл хотод хийсэн ажлуудаа танилцуулж энэ ажлууддаа иргэдээс дүн сонсохыг хүсчээ. Түүний нийслэл хотод хийсэн ажлууд:

  • Гудамж төсөл, авто замын шинэчлэл
  • Гэр хорооллын дахин төлөвлөлт
  • “Түрээсийн орон сууц” хөтөлбөр
  • Нийтийн тээврийн шинэчлэл
  • Авлигагагүй Улаанбаатар, төрийн үйлчилгээний нэгдсэн төв
  • Хот тохижилт
  • Замын түгжрэл бууруулах цогц ажил
  • “Найрсаг Улаанбаатар” нийслэлийн аялал жуулчлалыг дэмжих цогц хөтөлбөр
  • Сургууль, цэцэрлэгүүдийн өргөтгөл, шинэчлэл

гэх бөгөөд иргэдийг дугуйлахыг хүсчээ. Иргэдэд өөрт мэдрэгдсэн, таалагдсан, улс оронд хэрэгтэй зэргээр нэгийг ч дугуйлахгүйгээс эхлээд бүгдийг нь дугуйлсан нь лавтай. Миний хувьд идэж уусан гэх хэл ам таталсан ч надад бодитоор мэдрэгдсэн нь нийтийн тээврийн шинэчлэл, цахим карт л байлаа. Түүнээс биш нийслэл хотод замын түгжрэл буурч, сургууль, цэцэрлэгүүд шинээр баригдаж, хот тоос шорооноосоо салж, авлигасаа ангижирч, гэр хороолол орон сууцны хороолол болж, гудамж талбай зам засагдсан дүр зураг харагдахгүй л байна. Ажил болгоны цаана авлига, төрийн хүнд суртал илт мэдрэгдэж, танил тал, мөнгөтэй төгрөгтэйгөөрөө ажил авдаг, тендерт ялалт байгуулдаг хэвээрээ л байна. Өнгөрсөн хугацаанд бизнесийнхэн нийслэлээс хамаарахгүйгээр барилга, зам талбай барьж, тохижуулж хотын өнгө төрхөнд багагүй хувь нэмэр орууллаа. Нөгөө талдаа иргэдийн газрыг төрийн нэр барин дарамталж зах зээлийн үнээс маш доогуур үнэлж дээрэмдэх нь холгүй худалдан авсан нийслэлийн удирдлагуудыг одоо хэр нь гэр хорооллыг орон сууцжуулаагүйд иргэд гомдолтой яваа юм. Манайд нэг бичигдээгүй хууль үйлчилдэг. Аливаа ажлыг бодит үр дүнгээр нь үнэлдэг. Түүнээс биш эхлэлийг нь тавьчихаад эсвэл дунд хэсгээс нь хаячихаад хийчихсэн гэдгийг хэн ч тоодоггүй.

1451967069_14434924055609f2350b9ad

Тэгвэл хотын дарга нарын түүхэнд байгаагүй их мөнгөтэй хотын даргаар нэрлэгдэж, тэр хэрээрээ маш их ажил хийнэ хэмээн иргэдийн итгэл хүлээж буй Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл иргэдэд хүргэсэн дээрх ил захидлаараа иргэдээс нийслэл хотод ямар ажлууд хийвэл зохилтой вэ хэмээн 5 санал асуужээ. Хотын даргын бүрэн эрхийн хугацаа дуусч буй тэрбээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд амжуулаагүй ажлуудаа хэдхэн сарын дотор гүйцэтгэхнүү гэхээсээ илүүтэй ирэх дөрвөн жил дахин сонгогдоно гэдэгт итгэлтэй байгаагийн шинж буй заа. Харин энэхүү ил захидлыг төгсгөлд овог нэр, нас, хүйс, фэйсбүүк хаяг асуужээ. Гэхдээ иргэд “Фэйсбүүк хаяг асуусан нь иргэдийн цахим ертөнцөд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэнд халдаж байна. Хүний хувийн мэдээлэл рүү хэтэрхий өнгийж байна. Би санаандгүй фэйсбүүк хаягаа шударгаар бичээд явуулчихсан. АН-ын үйл ажиллагааг цахим ертөнцөд их шүүмжилдэг ш дээ би. Одоо бодоод байсан чинь айдас төрчихлөө. Өөрийнхөө фэйсбүүк хаягийг төр засагт алдчихлаа ш дээ” хэмээн хэлсэн юм. Түүнчлэн өнгөрөгч ням гаригийн үйлдлийг ажаад байхад эхний явалтаар хүмүүсийн утас, дараагийн явалтаар фэйсбүүк хаяг авсан нь цаанаа учиртай хэмээх хүмүүс ч байна.

100 айл Солонгосын Ганнам дүүрэг болсон нь

Нинж

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Дэвид Камерон бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард …